Friday, June 13, 2025

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өнөөдөр /2025.02.20/ 2024 оны үйл ажиллагааны тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Компанийн санхүүгийн тайлан Үндэсний аудитын газраар баталгаажсанаар олон нийтэд танилцуулж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт хийж 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулан ажиллалаа.

Мөн 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн ажилласан.

2023 оноос биржийн арилжааг эхлүүлж өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 115 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж, 2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25 сая тонн нүүрсийг биржээр борлуулаад байна. 2023 онд 9.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол 2024 онд 15.3 сая тонн болгон нэмэгдүүлсэн. Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг компанийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүний зан үйлээр аюул заналхийллийг тарьж мэдэх сургалт болж байна

“ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ" СУРГАЛТ БОЛЖ...

Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын...

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр...

Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлжээ

Олон улсын сонгуулийн төв байгууллагуудын “Мэдээлэл, харилцаа холбооны технологи...