Thursday, July 16, 2026

Хүүхдийн хажууд архи уух, гэртээ согтуу орохыг хориглосон хууль хэрэгжиж эхлээд 2 сар өнгөрч буйг мэдсэн үү?

Date:

УИХ-аас энэ оны нэгдүгээр сард Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг шинэчлэн баталж байсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

Уг хуульд хүчирхийлэл үйлдэгдэхээс сэргийлсэн олон зохицуулалт туссаны нэг нь “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэд амьдарч байгаа орон байранд архидан согтуурах, эсвэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэвтрэхийг хориглоно” гэж заасан аж. Энэ төрлийн зөрчил үйлдсэн бол 300 мянган төгрөгөөр торгоно. Гэвч эл зохицуулалт амьдрал дээр хэрэгжихгүй байгаа аж.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүн Ц.Идэрбатаар уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлуулж, УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг, Б.Баярсайхан, П.Анужин, Б.Жаргалмаа нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...