Монгол Улсын эрчим хүчний хангамж, эх үүсвэрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр 2024-2025 оны өвөл өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 мВт-ын шинэ эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд холбож байна. Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлж байгаа. Тухайлбал:
-Бөөрөлжүүтийн 600 МВТ цахилгаан станцын эхний 150 МВт-ын блокийг ашиглалтад авсан.
-Төв аймгийн Баян суманд 660 МВт дулааны цахилгаан станц 2027 оны наадмаас өмнө ашиглалтад орно.
-Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын дулааны цахилгаан станц баригдаж байна. 2026 онд ашиглалтад орно.
-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын цахилгаан станц хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашиглалтад орж байна.
-Мөн ТЭЦ-2, ТЭЦ-3 дээр өргөтгөл хийх төслүүд явж байна.
-Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2028 онд ашиглалтад орно. Зүүн бүсэд 2024 оны зургаадугаар сард Дорнод цахилгаан станцын 50 МВт өргөтгөл ашиглалтад орсон.