Sunday, May 24, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК хоёр удаагийн цахим арилжаагаар 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн цахим арилжаа хийж 20 багц буюу 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 40 багц буюу 256.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс нийт 60 багц 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд нийт 12 худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 90.2 ам.доллароос эхлэн дуудаж 93.7 болон 96.2 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 106 удаагийн арилжаагаар 2.68 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 22.7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс коксжих нүүрс 8.6 сая тонн, сул коксжих нүүрс 10.8 сая тонн, эрчим хүчний нүүрс 3.3 сая тонн тус тус биржээр арилжааллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...