Wednesday, July 15, 2026

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын хуралдаанд үг хэллээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлжээ.

Олон улсын харилцааны талцал хуваагдал эрс нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн, үнийн өсөлт хоол хүнс, эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт цөлжилт зэрэг асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдаж байна. Тиймээс олон улсын эв нэгдэл, харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэхийн төлөө дэлхийн улс орнууд хамтын хүчин чармайлт гаргах нь чухал байгааг Ерөнхий сайд онцлон хэлсэн байна.

Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой болгохын тулд, мөн олон намын оролцоог шийдвэр гаргах түвшинд оролцуулахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Хамтарсан Засгийн газар байгуулж, бүс нутгийн хэмжээнд ашигтай гэж үзсэн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр санал нэгдэн олон улсад зарласан.

Эдгээр төслийн дийлэнх нь зам тээвэр, тээвэр логистик, эрчим хүч болон эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд чиглэж байгаа. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжиж, улс орнуудтай харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...