Wednesday, July 15, 2026

Тэргүүн хамба Д.Жавзандорж ШУТИС-д зочиллоо

Date:

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж албаны дагалдах хүмүүсийн хамтаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд зочиллоо. ШУТИС-ийн захирлууд, эрдэмтэн багш нартай хийсэн энэхүү уулзалтаар өмнө нь үзэглэсэн санамж бичгийн хүрээнд Гандантэгчэнлин хийдийн лам нарыг тус их сургуульд суралцуулах талаар ярилцлаа.

ШУТИС-д хэрэгждэг Мэдээллийн технологи буюу IT, аялал жуулчлал, олон нийттэй харилцах, соёлын өв хамгаалах хөтөлбөрүүдэд лам нарыг сургаж мэргэшүүлэх талаар тодорхой шийдэлд хүрч, цаашид хоёр байгууллага соён гэгээрүүлэх ажилд хамтын ажиллагаа явуулах тухай дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ШУТИС-ийн эрдэмтэн багш нарт бурханы шашны номлол сургаал, бясалгалын талаар шинжлэх ухааны ойлголттой холбон тайлбарлаж, айлдвар айлдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...