Monday, October 12, 2026

Кувейтийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахарыг хүлээн авч уулзлаа

Date:

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Төрийн нарийн бичгийн дарга Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахарыг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Найрамдал” медалиар шагнасанд баяр хүргэлээ. Мөн Зам тээврийн яаманд хүрэлцэн ирж, санал солилцож буйд талархал илэрхийлэв.

Монгол Улс 1996 оноос хойш Кувейтийн сантай хамтран ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд манай улс Кувейтийн сангийн 76 сая ам.долларын санхүүжилтээр авто зам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна.  Тухайлбал, авто замын салбарт гурван том төслийг хэрэгжүүлжээ.

2002 онд Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам барих төсөл, 2010 онд Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн төсөл, 2015 онд  Уньт-Тариалан чиглэлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, нийт 415 км авто зам барих төслийг 58 сая ам.доллароор санхүүжүүлсэн бана.   

Харин энэ удаа хоёр улсын Засгийн газар Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх, шинэчлэх төслийг хамтран хэрэгжүүлж байна.

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейтийн сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт манай улсын дэд бүтцийн салбар, тэр дундаа авто зам барих, орон нутгийн нисэх онгоцны буудлыг шинэчлэх ажилд зарцуулагдаж байгаад дахин талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” зарлиг 2022 онд гарсны дагуу дэд бүтцийн салбарт хийхээр төлөвлөж буй зарим ажлуудыг танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн мэргэшсэн брокерын эрх олгох сургалт боллоо

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 2026 оны 10 дугаар...

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...