Wednesday, July 15, 2026

Улаанбаатараас Эрдэнэт хүртэлх замын шинэ маршрутыг 280 км байхаар төлөвлөж барина

Date:

Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн чиглэлийн 92.28 км хатуу хучилттай авто замыг шинэчилж сайжруулах ажлыг удахгүй эхэлнэ гэж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.

  Уг замыг УИХ-ын гишүүн Д.Батлут Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж өнгөрсөн онд ТЭЗҮ нь батлагдаж энэ онд барилгын ажилд зориулж  улсын төсвөөс найман тэрбум төгрөг шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Улаанбаатараас Эрдэнэт хүртэл нийт 380 км бөгөөд дээрх шинэ маршрутаар 100 км багасч 280 км зорчих боломж бүрдэх юм байна. Энэ нь Улаанбаатраас Эрдэнэт, Хөвсгөл, Булган зэрэг баруун аймгууд руу зорчиход цаг хугацаа хэмнэхээс гадна шатахуун, эдийн засагт ч хэмнэлттэй байхаар төлөвлөжээ.  Тус замыг улсын төсөв болон  Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөж байна.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...