Wednesday, July 15, 2026

ЗТЯ жолооч, тээвэрчдийг үерийн аюулаас болгоомжлохыг анхаарууллаа

Date:

2024 оны 08 сарын 06 буюу өнөөдрийн байдлаар Дархан, Сэлэнгийн чиглэлд Сэлэнгэ, Хараа, Орхон гол үертэй байна. Хэнтий, Дадал сум орчимд Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна.

Мөн Босгийн гүүр- Улаанбаатар-Алтанбулаг болон Лүн сумын чиглэлд Туул гол үерийн аюултай түвшинг давжээ.  Дорнод, Эрээнцав орчимд Эг, Улз гол, Хонгон-Чойбалсан чиглэлд Хэрлэн гол  үерийн түвшинг 5-35 см давж, үерийн аюултай түвшинд хүрсэн байна.

Түүнчлэн Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан чиглэлд Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн гол хүчтэй үерлэжээ. Маргааш буюу 08 дугаар сарын 07-нд Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр усны түвшин 5-20 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-15 см  тус тус нэмэгдэх хандлагатай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Иймд эрхэм жолооч тээвэрчид та бүхэн орон нутгийн замд зорчихдоо үер усны  аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой зорчино уу!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...