Wednesday, July 15, 2026

Үзэмчиний овоо тахилгын наадмын өмнөх орой…

Date:

Монголчууд уул, овоогоо нэн эрт цагаас тахиж ирсэн уламжлалтай. Ихэнх уул хайрхад нь гол мөрөн, нуур цөөрмийн эх болдог. Тиймээс усны эх болсон уул, овоодыг тайж тахих нь лусыг аргадан амирлуулах, байгаль орчноо хамгаалах нэг арга байжээ. Монголчууд гол төлөв чулуугаар овоо босгодог, харин хангайд мод шургаагаар өндөр сүрлэг овоо босгох нь бий. Овоо босгож тэнгэр газар, уул усны эзэд, лус савдаг, газар орны энергийг шүтэн тахидаг зан үйлийн нэг юм.

Тахилга тайлгатай овоонд идээ будаа, архи, сүүгээ өргөж ажил үйлсээ даатгадаг. Эрүүл энх, аз жаргалтай байж, эд мал, идэх уухаар элбэг дэлбэг, элэг бүтэн, цог хийморьтой байхын ерөөл бэлгэдлийг шившин хүн байгаль хоёрын нандин шүтэлцээ болсон овоондоо даатгадаг сайхан уламжлалтай билээ.

Монгол угсаатны нэг салбар үзэмчин ястан нийт монголчуудын адил овоо тахилгын өвөрмөц сайхан зан үйлтэй. Үзэмчингүүд овоо тахилгадаа эртнээс бэлтгэн, тахилга болохын өмнөх орой наадмын талбайгаа чимэж дуусгана. Мөн ах дүү, айл хотлоороо цуглан тахилгын бэлтгэлийг хэрхэн базааснаа ярилцан, идээ, шүүсээ зэхнэ. Үзэмчний овоо тахилгын наадмын өмнөх оройн зураглал ийм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...