Thursday, July 16, 2026

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав

Date:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан бүрэлдэхүүн 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, уурхайчидтай уулзалт хийлээ.

Салбарын Үйлдвэрлэл, техникийн газрын дарга А.Даваахүү Салбарын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн бөгөөд дэд сайд Б.Уянга уг мэдээллийн дараа холбогдох удирдлагуудаас зарим мэдээллийг тодруулж, хариулт авав.

Дэд сайд Б.Уянга Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэрэгжүүлж буй нүүрс баяжуулах үйлдвэр, түүхий нүүрс ачих логистикийн төвийн төслүүдтэй танилцаж салбар яамнаас ойрын хугацаанд шийдвэрлүүлэх асуудлуудыг тодруулж, анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ өдөр албаны хүмүүс шөнийн ээлжийн уурхайчидтай уулзалт зохион байгуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...