Thursday, July 16, 2026

21 аймагт 4 сая мод тарина

Date:

Энэ онд орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил тохиож байгаатай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих өдөр” тавдугаар сарын турш үргэлжилнэ.

Энэ хугацаанд 21 аймаг төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарьж ургуулахаар төлөвлөж байна. Мөн аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 хүртэл га талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах юм.

Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж эхэллээ.

Үүний зэрэгцээ тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг “Тэнгэр плаза”, “Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг”, “Ялалтын талбай”-д болон 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...