Saturday, October 10, 2026

Элчин сайд Ричард Л.Баунган “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Date:

Л.Буанган тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчид 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт зочилж, ил уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Элчин сайд Ричард Л. Буанган болон Элчин сайдын яамны төлөөлөгчдийг  Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргал тэргүүтэй удирдлагын баг угтан авч, компанийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Элчин сайд, Элчин сайдын яамны төлөөлөгчид компаниас хэрэгжүүлж буй нүүрс баяжуулах үйлдвэр, түүхий нүүрс ачих логистикийн төвийн төслүүд, Тавантолгой төмөр замын өртөөний үйл ажиллагаа, түүний дотор саяхан хүлээн авсан, АНУ-д үйлдвэрлэсэн хоёр зүтгүүрийг үзэж сонирхлоо.

Элчин сайд Ричард Л. Буанган Элчин сайдын яамны төлөөлөгчдийг  халуун дотноор угтан авч, уурхай болон хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулсан компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...