Thursday, July 16, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт хэвийн явагдаж байна

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 1 тэрбум 285 сая ам.долларын үнэлгээтэй 11 сая тонн нүүрс борлуулснаас 985.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 9.1 сая тонн нүүрсийг худалдан авагч компаниудад хүлээлгэж өгсөн үзүүлэлттэй байна. Нийт борлуулсан нүүрсний 40%-ийг, борлуулалтын орлогын 50 хувийг Биржийн арилжаагаар борлуулсан нүүрс, арилжаанаас олсон орлого бүрдүүлж байна.

Энэхүү үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал борлуулалт 1 сая тонноор буюу 11%-иар, экспорт 2 сая тонноор буюу 32 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн компани Тавантолгойн бүлэг ордыг үр ашигтай, сорчлохгүй жигд ашиглах бодлого баримтлан ажиллаж байгаа ба зөвхөн он гарснаас хойш 3.1 сая тонн сул коксжих нүүрс борлуулсан байгааг түүхэн амжилт гэж нэрлэж болно. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд компани 212 мянган тонн сул коксжих нүүрс борлуулсан байдаг бөгөөд нүүрс борлуулалт хэвийн явагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...