Thursday, July 16, 2026

Даланзадгад, Мандалговь чиглэлд авто машины хөдөлгөөнийг түр хаалаа

Date:

Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим нутгаар цас орж, шуурч байна

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээгээр 2024 оны гуравдугаар сарын 27-ны 15:30 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баяндэлгэр Халзан суманд нойтон цас орж, Мөнххаан суманд цасан шуурга шуурч байна. Мөн Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад нойтон цас, цас орж, Иххэт суманд цасан шуурга шуурч байна. Мандах, Замын-Үүд сумаас бусад сумын нутгаар салхи 15-20 м/с хүрч, нутгийн төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан. Шуурганы хүч оройдоо намдана гэж тус аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ. Түүнчлэн Өмнөговь аймагт цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул өнөөдөр /2024.3.27/ 18:00 цаг хүртэл Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...