Thursday, July 16, 2026

УИХ-ын хаврын чуулган баасан гарагт нээлтээ хийнэ

Date:

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган энэ долоо хоногийн баасан гарагт нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсох юм байна. Мөн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно. Засгийн газрын тэргүүн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл хийх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...