Monday, May 25, 2026

Монгол Улс дахь буриад судлалын ном зүйн бүртгэл хэвлэгджээ

Date:

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн багш, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор М.Одмандахын “Монгол Улс дахь буриад судлалын ном зүйн бүртгэл” ном хэвлэгдэн гарчээ. Энэхүү ном зүйн бүртгэлд Монгол дахь буриад судлалын чиглэл бүрээр гарсан ном бүтээлийг тоймлон бүртгэж, өгүүлэл, илтгэл, нийтлэл зэрэг холбогдолтолтой мэдээлэл бүрийг багтаахыг чармайжээ. Мөн ном зүйн бүртгэлийг дагалдуулан Монгол Улс дахь буриад судлалын тоймыг гаргаж, Буриад судлалын академи байгуулагдсан цагаас хойш хийсэн ажлыг он цагийн дарааллаар оруулсан байна. Буриад судлалыг сонирхон оролдож буй хэн хүнд давын өмнө үзэж болох бүрэн мэдээллийг агуулахыг зорьсон гэдгээ зохиогч өмнөтгөлдөө онцолжээ. ОХУ, БНХАУ-д буриад судлалтай холбоотой мэдээлэл, бүртгэлүүд тус тусдаа гарсан байдаг тул тэдгээртэй давхардуулалгүй зөвхөн Монгол Улсад гарсан буриад судлалын ном зүйн бүртгэлийг хийсэн юм байна.

“Монгол Улс дахь буриад судлалын ном зүйн бүртгэл” номд 1900 орчим ном зүйн бичвэрийг хамруулсан бөгөөд энэ нь цаашид олон улсын буриад судлалын нои зүйн бүртгэл хэвлэгдэх суурь болох нь гарцаагүй гэдгийг уг номын редактор МУБИС-ийн Номын сангийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цолмон дурджээ.

Өнөөдөр Хаврын тэргүүн сарын шинийн 10-нд “Монгол Улс дахь буриад судлалын ном зүйн бүртгэл” номын нээлтийн ёслол болж, эрдэмтэн, судлаачид, буриад судлалыг сонирхон оролддог олон хүн оролцов. МУБИС-ийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, хэл бичгийн ухааны доктор, профессор Р.Чүлтэмсүрэн, доктор, дэд профессор Н.Сүхбаатар, доктор, профессор Д.Мөнх-Очир, Буриад судлалын академийн хүндэт ерөнхийлөгч, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Балдандорж, доктор Л.Оюунцэцэг нар үг хэлж, буриад судлалын ном зүйн бүртгэлийн талаар сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...