Thursday, July 16, 2026

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийн хамт монгол айлд зочлов

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр багийн малчин, аймгийн алдарт уяач Б.Галбадрахын гэрт зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй хүндэт зочид нүүдэлчин ахуй амьдрал, зан заншил, Цагаан сарын уламжлал, бэлгэдэлтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт тэмээ, гэргий Элке Бюнденбендэрт ботго зүслэж өгөв. Мөн хүндэд зочдод хурдан удмын даага бэлэглэлээ. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрыг 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар айлчлахад даага бэлэглэж байсан бөгөөд “Туурайн төвөргөөн” нэртэй хээр азарга одоо Дорнод аймгийн Булган суманд, ижил сүрэгтээ байдаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...