Monday, May 25, 2026

Хатанбулагийнхны “Угийн бичиг-108” ном хэвлэгджээ

Date:

Дорноговь аймгийн Хатанбулаг сум байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Угийн бичиг-108” ном хэвлэгджээ. Уг номд тус сумын бүх айл өрхийн угийн бичиг, удам судрын товчоон багтсанаараа өвөрмөц бөгөөд үнэ цэнтэй болсон байна. “Угийн бичиг-108” номыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, ахмад багш Сономын Чулуун эмхэтгэн туурвижээ. Тэрбээр МУБИС-ийн түүх, газарзүйн багшийн ангийг 1973 онд төгсөж, төрөлх нутаг Хатанбулаг сумандаа ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, багшаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан аж. С.Чулуун найрагч нутаг усныхаа түүх, домог, нутгийнхаа хүн зоны намтар, уг гарвал, удам угсааг сайтар мэддэг, тэдгээрийг тэмдэглэн хадгалдаг бөгөөд үүндээ тулгуурлан Хатанбулагийнхны угийн бичгийг нэгтгэн эмхэтгэж хэвлэх нүсэр их ажлыг эхлүүлэн, сүүлийн жилүүдэд уйгагүй сууж, хичээнгүйлэн гүйцэтгэсэн байна. Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболд энэхүү угийн бичгийн номыг эмхэтгэх саналыг анх тавьж, сумынхаа 100 жилийн ойн өмнө хэвлэн гаргажээ.

Ийнхүү нэг сумын айл өрхүүдийг бүрэн хамруулж, уг удам тус бүрээр нь угийн бичгийн зураглалыг хийж, тухайн удам сударт хамаарах ах дүү, төрөл садны бүх хүнийг нэр усаар нь багтаан бичсэнээрээ уг ном чухал ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын хэмжээнд анхдагч болж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...