Friday, July 17, 2026

Норовлин сумын тамирчид 38 ширхэг цанатай болжээ

Date:

Хэнтий аймгийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон, багш, сурагчид өвлийн спортын анхдагч “Цанатай-Норовлин” клубийн тамирчин сурагчдаа хүндэтгэлтэйгээр угтаж авлаа. Бяцхан тамирчид Хэнтий, Дорнод аймгийн “Өсвөрийн цаначдын аймгийн аварга” шалгаруулах тэмцээнд Норовлин сумынхаа сургуулийн тугийг авч явсан байна. Сургуулийнхаа тугийг аймгийн аваргын гурван мөнгөн медаль, нэг хүрэл медаль, тусгай байрын дөрвөн цомын амжилтаар мялаажээ. Шилжин явах багийн “Алтан цом”-оо сургуулийн тугтайгаа сургуулийн хамт олондоо хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна.

“Цанатай-Норовлин” клуб цаашид Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж, сургуулийнхаа нэрээр бүс, аймаг, улсын тэмцээнд оролцохоор болжээ.

Мөн тэртээх 33 жилийн өмнө цана, тэшүүрт дурлуулсан буурал багш В.Сэнгэдорж агснаа эргэн дурссан байна. Норовлин сумын тамирчид өвлийн спортын хаан гэгдэх хоёр төрлийн иж бүрдэл 38 ширхэг цанатай болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...