Friday, October 9, 2026

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Их хамба Д.Жавзандоржийн оронд Н.Нанзаддоржийг дэвшүүлжээ

Date:

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр хоёр жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 14-нд сонгогдсон Д.Жавзандорж Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба мяндаг тушаалыг хаших болсон тул энэхүү сонгууль ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан юм байна. Түүний орон тоонд Н.Нанзаддоржийг нэр дэвшүүлсэн тул хуулийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр өнөөдөр нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулжээ.

Нэр дэвшигч Ноовойн Нанзаддорж нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1981-1990 онд нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар дунд сургууль төгсөж, 1991-1995 онд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд шавилан сууж, 1995-2000 онд БНЭУ-ын Goman Monastery University (Datsan)-ийн парчин дамжааг, 2000-2002 онд тус сургуулийн зод дамжааг, 2002-2004 онд умын дамжааг тус тус дүүргэж төгссөн. 2008 онд буддын гүн ухааны гавжийн дамжаа барьсан. Н.Нанзаддорж нь 2005–2008 онд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Захиргааны тэргүүлэгч, 2008-2016 онд тус хийдийн дэд хамба, 2005 оноос хойш Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд багшилж байгаа аж.

Байнгын хорооны сонсголоос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Нанзаддоржийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг дэмжжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...