Friday, October 9, 2026

Ирэх оны дөрөвдүгээр сард тойрог хурдны замын бүтээн байгуулалт эхэлнэ

Date:

Нийслэл Улаанбаатарт жилд дунджаар 50,000 автомашин хотын хөдөлгөөнд нэмэгдэж байгаа аж. Сүүлийн 10 жилд нийслэлийн авто замын сүлжээ 25 хувиар нэмэгдсэн ч 2013 онд 325,000 байсан машины тоо 2023 онд 720,000 болж, авто зам нэмж барих нь асуудал шийдэхгүй байгааг харуулж байна.

Саяхан батлагдсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийслэлд автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг НИТХ авсан байна. Тиймээс дэлхийн томоохон хотуудын жишгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж, нэгдүгээр эгнээг чөлөөлөн, хөдөлгөөний эрчмийг сайжруулах, автобусны маршрутыг шинэчлэхэд дугаарын хягаарлалт гарцаагүй хэрэгтэй байгаа гэдгийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцоллоо.

Ирэх оны нэгдүгээр сард багтаан метроны гүйцэтгэгчийг EPC нөхцөлөөр сонгон шалгаруулахаар төлөвлөж байгаа юм байна. Дөрөвдүгээр сард тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Шинэ хуулийн хэрэгжилтийг нэгдүгээр сарын 1-нээс ханган ажиллах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...