Friday, July 17, 2026

Эхний ээлжийн 50 шинэ автобусыг гэр хорооллын чиглэлд явуулна

Date:

Түгжрэл, төвлөрлийн эсрэг хийж хэрэгжүүлэх ажлын нэг яах аргагүй нийтийн тээврийн хүртээмжийн асуудал. Нэг талдаа шинэ автобуснууд худалдан авах ч нөгөө талдаа менежментийг сайжруулж, иргэдэд хурдан шуурхай үйлчлэх үр ашигтай чиглэлүүдийг бий болгох нь чухал байгаа билээ.
Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байгаа бөгөөд үүнээс 20 гаруй чиглэл л богино эргэлтээр явж байна. Нэмэлтээр, Энхтайваны өргөн чөлөөнд Офицеруудын ордон-Сүхбаатарын талбай, Мөнгөн завьяа-Таван шар чиглэлд богино эргэлтийн төлөвлөлтийг Нийслэлээс хийгээд байна.
Мөн Наадамчдын зам болох Яармаг, Нисэхийн эцэс-120 мянгат, Архивын ерөнхий газар-120 мянгат чиглэлийн автобусыг богино эргэлтийн чиглэлд явуулж байна.
Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирэх шинэ 50 дунд оврын автобусыг гэр хорооллын чиглэлд явуулахаар төлөвлөлөө. Мөн оргил ачааллын үе буюу ажил эхлэх, тарах цагаар дундын зогсоолоос эх авах зохицуулалтыг хийснээр автобуснууд нэг талдаа гарах асуудлыг шийдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...