Friday, October 9, 2026

Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхийг зорьж байна

Date:

Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Буянт-Ухаа” нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарч байгаад Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тайлбар хийжээ.

Тэрбээр “Тийм зүйл огт байхгүй. “Буянт-Ухаа” нисэх буудлыг одоо ч, цаашид ч зөвхөн нисэх буудлын зориулалтаар нь ашиглана гэдэг байр суурийг хадгалж, холбогдох байгууллагад чиглэл өгч, шаардлага тавьж ирсэн. Монголын иргэний нисэхийн салбарын үе үеийн мянга мянган ажиллагсдын хөлс хүч хөдөлмөр шингэсэн энэ нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана.

Харин ч Засгийн газар орон нутгийн нислэгийг “Буянт-Ухаа” руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн нислэгээр үйлчлүүлж буй иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ гэж харж байгаа. Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж байгааг хэлье. Буянт-Ухаа нисэх буудлын орчимд зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар БХЯ, ХХЕГ, МИАТ, Хүннү Эйр, Sky Jet, Sky Charter Mongolia гэсэн газруудад улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу ашиглуулах асуудал яригдаж байгаа болно” хэмээн мэдэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...