Friday, October 9, 2026

Бүх төрлийн тээврээр 127.3 сая зорчигч, 88.8 сая тонн ачаа тээвэрлэжээ

Date:

2023 оны эхний 3 улирлын байдлаар зам, тээврийн салбар бусад бүх эдийн засгийн салбараас хамгийн өндөр буюу 52.8 хувь өссөн нь Дотоодын нийт бүтээгдэхүүн 6.9 хувь өсөхөд голлон нөлөөлжээ. 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны байдлаар бүх төрлийн тээврээр 127.3 сая зорчигч, 88.8 сая.тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 46.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, агаарын тээврээр 1 сая 526 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 91.1 хувиар өссөн. Авто тээврээр өнгөрсөн долоо хоногт 1.9 сая.тонн ачаа, энэ онд нийт 58.7 сая.тонн ачаа тээвэрлэж, 2023 оны зорилтоо 172.6 хувиар давуулан биелүүлжээ.

Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн, Булган, Замын-Үүд боомтоор 16.9 мянган тээврийн хэрэгслээр нүүрс, зэсийн баяжмал, газрын тос зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргасан. Төмөр замаар өнгөрсөн долоо хоногт олон улс, орон нутгийн чиглэлд 47.2 мянган зорчигч, энэ онд нийт 1.8 сая зорчигчид үйлчилж, 629.1 мянган тонн ачаа, энэ онд нийт 30.1 сая.тонн ачаа тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...