Friday, October 9, 2026

Ховдыг урд хөрштэй хоёр дахь боомтоор холбох Байтагийн замыг барина

Date:

Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр баруун бүс, Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн 2 боомтоор холбогдох боломж нээгдэх юм.

Тус замын төслийг “Жаргал инвестмент” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлснээр баруун бүсэд тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгалыг сайжруулна. Ирэх хавар авто замын бүтээн байгуулалтын үндсэн ажил эхлэхээс өмнө хэмжилт, дурдлага, карьерын хайгуул, өрөмдлөгө, материалын судалгаа шинжилгээний ажлууд хийгдэх учиртай юм. Энэхүү авто замын төсөл хэрэгжсэнээр манай улсын нүүрсний экспорт даруй 10 сая тонноор нэмэгдэнэ. Мөн Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд тус зам чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...