Friday, October 9, 2026

Улиастайн гүүрийн зорчих хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ

Date:

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд “Гачууртын авто замаас шар хадны эцсийн буудал хүртэлх 4.27 км авто зам, Улиастайн гол дээрх 97.3 у/м гүүр”-ийн барилга угсралтын ажил 90 хувьтай байна.

Энэ онд батлагдсан график төлөвлөгөөний дагуу гүүрийн барилгын ажил хийгдсэн. Цахилгаан дамжуулахын 110 мянган кВт-ийн өндөр хүчдэлийн агаарын 107, 108 дугаар шугамын тулгуурыг анкер тулгуур болгон өөрчлөх угсралтын ажлыг “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК хийж гүйцэтгэсэн. 2024 оны II улиралд /дулааны улиралд/ гүүртэй нийлэх хэсгийн асфальтбетон хучилтын ажил, болон бусад ажлын дуусгаж байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Улиастайн гол хөлдөөгүй энэ цаг үед иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар нээгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...