Friday, July 17, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК бүх худалдан авалтыг хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулсан

Date:

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер зарлахгүйгээр, сонгон шалгаруулалтгүй худалдан авалт хийж байгаа тухай ташаа мэдээлэл хийж олон нийтийг төөрөгдүүлсэнд залруулга мэдээлэл хүргэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх худалдан авалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар зохион байгуулсан бөгөөд тендер шалгаруулалт зарлахгүйгээр худалдан авалт хийгээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 онд нийт 461,782,687,000 төгрөгийн өртөг бүхий 71 ажил үйлчилгээ худалдан авах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу www.tender.gov.mn цахим хуудсанд байршуулж нээлттэй сонгон шалгаруулж 328,122,218,000 төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Онцгой дэгл эм тогтоосон энэ хугацаанд 133,670,469,000 төгрөгийн төсвийн хэмнэлт хийсэн болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...