Friday, October 9, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ кюүшюү башёг манлайлан барилдана

Date:

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн кюүшюү башёгийн оноолт буюу банзүкэ гарчээ. Ирэх сарын башёг их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ магнайлан барилдахаар эрэмбэлэгджээ. Ийнхүү тэрбээр 13 дахь удаагаа ганцаараа ёкозүна цолтой бичигдэж байна. Түүний араас зүүн жигүүрийн озэки Такакэйшо бичигджээ. Гурав, дөрөвдүгээрт монгол озэки нар болох Киришима Б.Лхагвасүрэн, Хоошорюү С.Бямбасүрэн нар эрэмбэлэгдсэн байна.

Бусад монгол бөхчүүдийн хувьд Хокүсэйхо А.Даваанинж маэгаширагийн зүүн жигүүрийн долоогоос босож барилдана. Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн баруун жигүүрийн 12-т бичигджээ. Кюүшюү башёд Роога А.Амарсанаа анх удаа макүүчи зиндаанд дэвшин барилдахаар болжээ.

Роога А.Амарсанаа Футагояма дэвжээнд харьяалагддаг. 1999 оны гуравдугаар сарын 2-нд төрсөн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...