Friday, October 9, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо

Date:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны 385-р тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат томилогдон ажилласан. Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг  томиллоо.

Байгууллагын тамга, ажил хүлээлцүүлэх арга хэмжээг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт удирдан,  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд,  компанийн удирдах албан тушаалтнууд байлцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, орлогыг 3.6 дахин, нүүрс борлуулалтыг 3.9 дахин нэмэгдүүлж Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...