Thursday, October 8, 2026

БНХАУ-д ял эдэлж буй зарим иргэдээ эх оронд нь шилжүүлэн авчрахаар болжээ

Date:

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д хийсэн ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Хууль зүйн сайд Хө Рунтай уулзалт хийж талууд хоёр улсын хууль зүйн салбарын болон яамд хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ. Талууд хоёр улсад хорих ял эдэлж буй монгол, хятад иргэдийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын зүгээс ялтан шилжүүлэх тухай гэрээний дагуу манай улсын нэр бүхий иргэдийг үлдсэн ялыг нь эх оронд нь үргэжлүүлэн эдлүүлэхээр шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн тус улсад хорих ял эдэлж буй Монгол Улсын бусад иргэдийг эх оронд нь шилжүүлэн өгөх асуудлыг мөн адил анхааралдаа авч, түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рунээс хүссэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...