Thursday, October 8, 2026

Озэки Киришима, Хоошорюү нар оноолт тааран барилдлаа

Date:

Мэргэжлийн сүмогийн намрын башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Монголын хоёр озэки оноолт тааран хүч үзлээ. Озэки Киришима, Хоошорюү нар хоёулаа энэ башёд кадобан буюу цолоо хамгаалах барилдаан хийж буй. Өнөөдөр Киришима Б.Лхагвасүрэн Хоошорюү С.Бямбасүрэнг давснаар найман даваа, таван унаатай болж качикоше буюу 50-иас дээш хувийн амжилтаа үзүүллээ. Харин Хоошорюү өвдөг шороодсоноор зургаан даваа, долоон унаатай болж, 50-иас дээш хувийн амжилт үзүүлэхийн тулд үлдсэн хоёр өдөр унах эрхгүй болж байна.

Монголын сүмочдоос хамгийн түрүүнд качикоше буюу 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн Хокүсэйхо А.Даваанинж өнөөдөр учраагаа давснаар есөн даваа, дөрвөн унаатай болжээ.

Макүшита зиндаанд барилдаж буй Дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох өнөөдөр зиндаагаа хошуучилж ганц ч унаагүй явсан Чиёорашиг өвдөг шороодуулснаар тус зиндаанд Р.Жамъянтогтохоос гадна зургаан даваа, нэг унаатай зургаан бөх маргааш барилдаж, аваргын төлөө нэмэлт барилдаан гарах нөхцөл үүсээд байна. Өнгөрсөн долдугаар сарын башёд Асахакүрюү Р.Жамъянтогтох мөн аваргын төлөө нэмэлт барилдаан хийж ялагдсан билээ.

Хокүсэйхо А.Даваанинж дээд зиндаанд барилдаж буй монгол сүмочдоос хамгийн түрүүнд 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлэв
Макүшита зиндаанд Асахакүрюү Р.Жамъянтогтох маргааш аваргын төлөө барилдана

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...