Monday, May 25, 2026

Түгжрэлийн эсрэг цагийн менежмент

Date:

Авто замын түгжрэл нэг  талаас иргэдийн сонголтоос шууд шалтгаална. Хувийн машинаа унах уу, нийтийн тээврийн хэрэгслээр явах уу. Эсвэл унадаг дугуй, скүүтэр хөлөглөх үү гэх мэт. Түүнчлэн гадаадын улс орнуудад зорчин явах зам нь сонголттой. Тодорхой төлбөр төлөөд sky way болон хурдны замаар түгжрэлгүй давхих, эсвэл түгжрэлтэй замаар удаан явах гэсэн сонголтыг иргэддээ санал болгодог байна. Сонголт нь цагийн менежменттэй нь холбоотой.

Манайд ч гэсэн түгжрэлийг бууруулахад иргэд, албан байгууллагуудын санаачилга чухал нөлөөтэй. Ажил эхлэх болон тарах цагаа 30 минутаас нэг цагаар нааш цааш болгоход л авто замын ачаалал, хөдөлгөөний эрчим эрс өөрчлөгдөнө. Тиймээс өглөө ажилдаа ирэх, орой тарах цагийг яг таг хатуу тогтоолгүйгээр ажилчдадаа сонголт хийх боломж олгосон цагийн менежмент нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд цөөнгүй бий болжээ. Тухайлбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ийн цагийн менежменттэй. Тус газрын ажилтнууд өглөөний 7:00, 7:30, 8:00, 8:30, 09:30 цагуудыг сонгож ажилдаа ирнэ. Орой 16:00, 16:30, 17:00, 17:30, 18:00 цагуудаас тарах зохицуулалттай юм байна.

Ийм цагийн менежментийг албан байгууллагуудаас гадна их сургуулиуд туршин хэрэгжүүлэх боломжтой аж. Гадаадын улс орнуудад ч ийм туршлага байдаг. Тухайн их сургууль дотооддоо зохицуулалт хийж тэнхим тэнхимээр эсвэл курс курсээр нь өглөө хичээл эхлэх цагийг 15-30 минутын зайтай зөрүүлж тогтоодог байна. Энэ нь оргил цагийн түгжрэлийг бууруулахад нөлөөлдөг нь амьдрал дээр нотлогджээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...