Monday, May 25, 2026

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 33.5 хувиар буурчээ

Date:

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн. Дугаарын хязгаарлалттай 20 хоногийн хугацаанд

  • Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,
  • Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,
  • Зам тээврийн осол болон саад5-71.4 хувиар багассан байна.

Мөн эдгээр тоон үзүүлэлтийг бусад хүчин зүйлстэй нэгтгэн дүгнэхэд, зорчилт хөдөлгөөний ачаалал амралтын өдрүүдэд 27 хувиар, ажлын өдрүүдэд 33.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн улсын дугаарын хязгаарлалт зөрчсөн 12,809 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан байна.

Ташрамд, Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний ачааллыг тодорхойлохдоо:

  • Хөдөлгөөнд оролцсон буюу зорчилт хийсэн тээврийн хэрэгслийн тоо,
  • Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо,
  • Замын хөдөлгөөнд нөлөө үзүүлсэн зам тээврийн осол, саад,
  • Хуулийн дагуу хүлээсэн чиг үүргийн хүрээнд хийж буй тусгай зохицуулалт,
  • Цаг агаарын нөхцөл байдал,
  • Замын хөдөлгөөн ачаалал буурч, хэвийн болсон цаг гэх мэтийг харгалзан үздэг байна.

Тэрчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ажлын өдөрт дунджаар 85 хувь, амралтын өдөрт 75 хувиар хэвийн хэмжээнээс илүү байдаг. Энэ нь 90 хувиас илүү гарч, тээврийн хэрэгслийн зорчилтын хурд 10км/цагаас бага болбол тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...