Thursday, October 8, 2026

Хоошорюү С.Бямбасүрэн озэки цолтой анхны даваагаа авлаа

Date:

Японы мэргэжлийн сүмогийн намрын башё эхэллээ. Башёгийн эхний өдөр шинэхэн озэки Хоошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн хоёр дахь бөх Абиг тоттари мэхээр өвдөг шороодуулан озэки цолтой анхны даваагаа авлаа. Мөн озэки Киришима Б.Лхагвасүрэн комүсүби Тобизарүг давж башёг амжилттай эхлүүллээ.

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны мөгөөрсөн жийргэвчийн ивэрхий, чихрийн шижин өвчний шинж тэмдэг илэрсэн учир энэ удаа башёг өнжихөөр болжээ. Тэрбээр долдугаар сарын башёгийн дөрөв дэх өдрөөс өнжсөн бөгөөд нурууны өвдөлтийн улмаас бэлтгэл сургуулилалт хийхэд хүндрэлтэй байгаа аж.

Исэгахама ояката “Түүний нуруу сайнгүй байна. Эмнэлэгт хэвтсэн ч байдал дээрдэхгүй байна” гэжээ. Одоогоор Тэрүнофүжи аваргын нуруунд хагалгаа хийлгэх эсэхээ шийдээгүй байгаа аж. “Хэрэв өвдөлт намдахгүй бол дараагийн арга хэмжээг авах талаар ярилцах болно” хэмээн Исэгахама ояката хэлжээ

Өнгөрсөн оны аравдугаар сард давхар өвдөгний хагалгаанд орж, гурван тэмцээн дараалан өнжсөний дараа Тэрүнофүжи энэ жилийн тавдугаар сарын тэмцээнд түрүүлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...