Thursday, October 8, 2026

Монгол-Хятадын экспод 35 улс орон оролцжээ

Date:

Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохион байгуулагддаг хоёр улсын хамтарсан хамгийн том экспо цар хүрээгээ тэлж олон улсын үзэсгэлэн худалдааны түвшинд очиж байна. Энэ удаагийн экспод 35 улс бараа бүтээгдэхүүнээ сурталчилж оролцож байна. Өмнөх 3 удаагийн экспогийн үеэр 270 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалтын 444 санамж бичгийг үзэглэжээ. Дөрөв дэх удаагийн экспо 9 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд хөх хотод зохион байгуулагдаж байна. Нийт 3000 аж ахуй нэгж үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа бөгөөд манай улсын 500 аж ахуй нэгж амжилттай оролцож байна.

Үзэсгэлэн худалдаанд зориулж шинээр нийт 92 мянган ам метр талбайтай бүтээн байгуулалт босгосон ба худалдан авалтыг нэмэгдүүлэх үүднээс тусгай чиглэлийн нийтийн унаагаар үйлчилж байна. Мөн үзэсгэлэн худалдаанаас гадна төв Азийн таван орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг, Монгол, Хятадын хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүний танилцуулга, Монгол, Хятадын олон улсын стандартчиллын хоёр дугаар чуулга уулзалт, “Түмэн газрын цайны зам” сэдэвт олон улсын соёл, аялал жуулчлалыг танилцуулах хурал, Өвөр Монголын идээ ундааны соёлын долоо хоног зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...