Wednesday, July 22, 2026

Хоошорюү С.Бямбасүрэн өвдөг шороодлоо

Date:

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн арав дахь өдөр озэки Киришима Б.Лхагвасүрэн маэгаширагийн дөрөв дэх бөх Урагаар даваагаа ахиулж дөрвөн даваа, дөрвөн унаа, хоёр өнжөөтэй боллоо. Сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн комүсүби Котоновакод унаснаар найман даваа, хоёр унаатай болов. Түүнийг озэки цолонд хүрэхээр тэмүүлж буй гэдгийг Японы хэвлэлүүд онцолж байгаа юм.

Өнөөдөр дээд зиндаанд барилдаж буй бусад монгол бөхчүүд цөм өвдөг шороодсон байна. Хоүсэйхо А.Даваанинж дөрвөн унаа, зургаан даваатай, Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, дөрвөн унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан таван даваа, таван унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Жюүрёо зиндаанд Тамашохо Э.Энхманлай долоон даваа, гурван унаатайгаар башёг хошуучлагчдын хоёрдугаар эгнээнд бичигдэж байгаа бол тус зиндаанд барилдаж буй Азүмарү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Ошома П.Дэлгэрбаяр, Рога А.Амарсанаа нар таван даваа, таван унаатай яваа юм.

Санданмэ зиндаанд Улсын заан Д.Рагчаагийн хүү Асасакирюү Р.Жамъянтогтох таван даваатай өвдөг шороодолгүй башёг хошуучилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо  

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны  төрийн айлчлалын...

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд...

Монгол Улс болон ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр маргааш буюу 7-р сарын 22-ноос хэрэгжиж

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ, түүний...