Wednesday, July 22, 2026

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ЭСЯ-ны ажилтнууд угтав. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи нарт бараалхана. Мөн Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлнэ

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган 2026 оны...

Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг “Хархорум” музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө

Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын...

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл...