Thursday, July 23, 2026

Гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилсөн нь үр дүнтэй байжээ

Date:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы Жайка олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III”-ын хүрээнд Улаанбаатар хотын төвийн 10 уулзварын гэрлэн дохионы асалтын горимын хугацааг өөрчилж, тохиргоог сайжруулах туршилт хийсэн байна. Туршилтын үр дүнг тодорхойлох зорилгоор 2023 оны хоёрдугаар сард эдгээр уулзварт замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа хийж, дөрөвдүгээр сард үр дүнг нэгтгэж, үнэлгээ хийжээ. Туршилтаар дээрх 10 уулзварт өөрчлөлт хийхээс өмнө 574,270 тээврийн хэрэгсэл тоологдсон бол өөрчлөлт хийсний дараа 593,767 болж, уулзвараар нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 19,496-оор нэмэгдэж, хөдөлгөөний урсгал сайжирсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлнэ

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган 2026 оны...

Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг “Хархорум” музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө

Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын...

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл...