Monday, May 25, 2026

Ноён хутагт Данзанравжаагийн гудамж хаана байдаг вэ?

Date:

Говийн Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд “Ноён хутагтын өв: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний VI их хурал өнөөдөр болсон. Энд уг хурлын тухай биш Ноён хутагтын нэрэмжит байгууллага, газрын талаарх мэдээллийг хүргэе. Бидэнд олдсон мэдээллээр Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит нэг байгууллага, нэг гудамж байдаг аж. Тодруулбал, Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Дашнямын үүсгэн байгуулсан “Монгол уламжлал академи” төрийн бус байгууллага Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит юм байна. Тус төрийн бус байгууллага Ноён хутагт Данзанравжаагийн амьдрал, уран бүтээлийн талаар судалгаа хийж, ном бүтээл гаргадаг аж.

Улаанбаатар хотод Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит гудамж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энхтайваны өргөн чөлөөнөөс хуучнаар Хүнсний 20-р дэлгүүр буюу “Мөнгөн завьяа” дэлгүүрийн баруун талын туслах замаар дээш Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, ерөнхий боловсролын 23-р сургуулийн баруугаар Жуулчдын гудамжтай нийлдэг гудамжийг нийслэлийн ИТХ-ын 2007 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 176-р тогтоолоор Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит болгосон юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...