Monday, May 25, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд найм дахиа түрүүллээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн нацү башё өндөрлөлөө. Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сарын башёг гэмтлийн улмаас дундаас нь орхиж, улмаар аравдугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэн, гурван башё өнжсөний дараа дэвжээндээ эргэн ирж 14 даваа, нэг унаатайгаар итгэл төгс түрүүллээ. Тэрбээр сүүлийн өдөр озэки Такакэйшог ошидаши мэхээр давсан юм. Монголын хоёр сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн, Хоошорюү С.Бямбасүрэн нар өчигдөр оноолт тааран барилдаж Хоошорюү давснаар, хоёулаа 11 даваа, дөрвөн унаатайгаар башёг өндөрлүүлэв. Кирибаяма Б.Лхагвасүрэн өнгөрсөн гуравдугаар сарын башёд түрүүлж, мөн сүүлийн гурван башёгийн давааны нийлбэр 33-аас давсан тул озэки цолонд хүрэх нь тодорхой болов.

Дээд зиндаанд барилдаж буй монгол сүмочдоос Чиёошома Г.Мөнхсайхан, Хокүсэйхо А.Даваанинж нар найман даваа, долоон унаатай буюу 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлэв. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Миторюү Б.Төрболд нар 50-иас дээш хувийн амжилт үзүүлж чадсангүй.

@Æƒm•xŽm‚ª‰Ÿ‚µo‚µ‚Å‹MŒiŸ‚ð‰º‚·—¼‘‘‹ZŠÙ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...