Friday, July 24, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эзэн хааны цомыг найм дахь удаагаа өргөнө

Date:

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэх нь тодорхой боллоо. Тэрбээр өнөөдөр нутаг нэгтэн сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэнтэй оноолт тааран барилдаж ёрикири мэхээр өвдөг шороодуулснаар 13 даваа, нэг унаатай болж, нацү башёд түрүүлэх болзлоо хангав. Ийнхүү Тэрүнофүжи Японы эзэн хааны цомыг найм дахь удаагаа өргөхөөр болов. Кирибаямагийн хувьд их аваргад унаснаар 11 даваа, гурван унаатай болж байна. Түүний сүүлийн гурван башёгийн давааны нийлбэр 33-аас дээш болсон тул ирэх долдугаар сарын башёд озэки цолтой барилдах нь тодорхой болоод байгаа юм.

Сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр маэгаширагийн 15 дахь бөх Цүрүгишог давснаар 10 даваа, дөрвөн унаатай боллоо. Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр учраадаа өвдөг шороодсоноор долоон даваа, долоон унаатай болж, маргааш буюу башёгийн сүүлийн өдөх давбал 50-иас дээш хувийн амжилт үзүүлнэ.

Чиёошома Г.Мөнхсайхан өнөөдөр давснаар найман даваа, зургаан унаатай болж, 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлэв. Хокүсэйхо А.Даваанинж өнөөдөр унаснаар найман даваа, зургаан унаатай, Миторюү Б.Төрболд мөн унаснаар дөрвөн даваа, 10 унаатай болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж,...

SAT-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа 2.5 сая малыг бүрэн дархлаажуулжээ

-Энэ сарын 25-нд ОХУ-аас SAT-1-ийн 2 сая тун вакцин...

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөв байгааг анхааруулжээ

Одоо ажиглагдаж буй Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй...

ОХУ гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийн жагсаалтаа шинэчилжээ

Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэл болох зөрчлийн жагсаалтыг өргөжүүлэх...