Tuesday, October 6, 2026

Жүжигчин У.Цогтбаярыг долоо хоногийн хугацаагаар баривчилжээ

Date:

“Эмоци” продакшны жүжигчин У.Цогтбаярт 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ.

Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамын газраас албан мэдээлэл гаргасан байна. Мэдээлэлд дурдсанаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж түүний эхнэр З.Хүслэнгийн гомдлын дагуу У.Цогтбаярыг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр З.Хүслэнг цээртэй үгээр доромжлон, хэрүүл маргаан үүсгэж, 00-ын өрөөний хаалгаа эвдэж танхайрсан, мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр согтууран тагтан дээрээ гарч амиа хорлоно гэж гэр бүлийн хүмүүсээ айлгаж, модоор цонхоо хагалсан мөн хадам ээжээ цээртэй үгээр доромжлон танхайрсан гэх үндэслэлээр түүнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...