Tuesday, October 6, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаар тэргүүлж эхэллээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн зуны башёд их аварга Тэрүнофүжи хамгийн түрүүнд найм даван 50-иас дээш хувийн амжилт үзүүлэн, тэмцээнийг ганцаар хошуучилж эхэллээ. Түүнтэй хамт башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан маэгаширагийн зүүн жигүүрийн 6-д эрэмбэлэгдсэн Мэйсэй, 14-т эрэмбэлэгдсэн Асанояма нар өнөөдөр хоёул учраадаа өвдөг шорооджээ.

Манай бөхчүүдээс сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн, Хоошорюү С.Бямбасүрэн нар өнөөдөр учраагаа давснаар зургаан даваа, хоёр унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Маэгаширагийн 7-оос босож барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр ээлжит даваагаа авснаар гурван даваа, таван унаатай болоод байна. Маэгаширагийн 11 дэх бөх Хокүсэйхо А.Даваанинж өнөөдөр давж, зургаан даваа, хоёр унаатай болжээ. Чиёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд нар өнөөдөр учраадаа өвдөг шороодсоноор хэн хэн нь даваа унаа тэнцээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...