Monday, May 25, 2026

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Эммануэл Макроныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон албаны бусад хүн угтаж авав. Эммануэл Макроны айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлал болж байна. БНФУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн зургаа дахь, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн өрнөдийн хоёр дахь улс юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...