Tuesday, October 6, 2026

“Оюутолгой“ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг баталжээ

Date:

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай болон бусад асуудлыг хэлэлцжээ. Уг хуралд Монголын талын хувьцаа эзэмшигчийг төлөөлж “Эрдэнэс” Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар оролцсон байна. Хурлаар “Оюутолгой” ХХК-ийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангуудыг хэлэлцсэн бөгөөд тус компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг чөлөөлж, оронд нь Засгийн газраас нэр дэвшүүлснээр Ж.Таныг томилох асуудлыг хэлэлцэж баталжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...