Monday, May 25, 2026

Шүүгчдийн сахилга батын талаар 462 гомдол иржээ

Date:

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсчээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д хүргүүлж байхаар заасан байдаг. Энэ дагуу Шүүхийн сахилгын хорооны тайланг сонссон байна.

Шүүхийн сахилгын хороо Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах, шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчил, түүнд тохирох хариуцлагыг шударгаар оногдуулах зарчмыг баримтлан ажилладаг. Тус хороо 2021 оны үлдэгдэл 151 өргөдөл, мэдээлэл, тайлант хугацаанд 311 өргөдөл, мэдээлэл хүлээн авч нийт 462 өргөдөл, мэдээллийг шийдвэрлэжээ.

Дээрх хүлээн авсан 462 өргөдөл, мэдээллийн 201 нь сахилгын хэрэг үүсгэж, 245 өргөдөл, мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 16 өргөдөл, мэдээлэл он дамжин шийдвэрлэгдсэн байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Сандаг-Очир гишүүн, манай улс нийтдээ 511 шүүгчтэй байхад жилийн хугацаанд 462 өргөдөл, гомдол ирж байгаагаас шүүгчид сахилга батынхаа асуудалд дүгнэлт хийх хэрэгтэй болсны илрэл гэдэг байр суурийг илэрхийлжээ. Шүүгчдийн мэргэжлийн алдаатай холбоотой шийдвэрүүдийн талаарх асуудлыг Б.Пүрэвдорж гишүүн хөндсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...