Saturday, July 25, 2026

Хилийн зөрчил илрүүлсэн байлдагч нар “Онц хилчин” боллоо

Date:

Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболдоор ахлуулсан бүлэг дөрөвдүгээр сарын 07-12-ны өдрүүдэд Хилийн цэргийн 0311 дүгээр ангид ажиллаж байна. Энэ үеэр хил хамгаалах ариун үйлсэд амжилт гаргаж, хилийн дэглэмийн зөрчил илрүүлсэн дэд ахлагч Б.Отгонбаатарт “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө”, байлдагч М.Дарханхүүг “Хилийн төлөө” тэмдгээр, хилийн зөрчил илрүүлсэн, дэд түрүүч И.Алтангэрэл, байлдагч Э.Төгөлдөр нарыг Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр тус тус шагнаж урамшуулжээ.

Ийнхүү иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлэхийн зэрэгцээ Монгол Улсынхаа хил хязгаарыг сахин хамгаалж, халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж буй Монгол Улсын “Онц хилчин” байлдагч нартаа баяр хүргэе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...