Saturday, July 25, 2026

БНСУ-ын өндөр албан тушаалтнуудыг тагнаж, чагнасан байж болзошгүй гэв

Date:

“Нью-Йорк таймс” сонины дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн дугаарт АНУ-ын цэргийн нууцад хамаарах  бичиг баримт, ялангуяа Өмнөд Солонгосын засгийн газрын өндөр албан тушаалтнуудын Украинд зэвсэг нийлүүлэх эсэх талаарх яриа нийтлэгдсэн нь дуулиан тарьж байна. Эдгээр мэдээлэл нь Өмнөд Солонгосын талыг АНУ-ын тагнуулын агентлагууд чагнаж байсны нотолгоо гэж  олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөн өгүүлсэн байна. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр /9-ний өдөр/ хариу мэдээлэхдээ, энэ асуудлаар АНУ-тай ярилцах болно гэжээ.

Саяхан твиттер болон бусад олон нийтийн сүлжээгээр Орос-Украины мөргөлдөөний явц, Украины цэрэг, зэвсгийн хүч, байлдааны талбарын зураг, Орос, Украиний хохирогчдын тоо, тэр байтугай “Маш нууц” гэж тэмдэглэгдсэн мэдээлэл зэрэг Америкийн цэргийн нууц бичиг баримт гарсан юм. Эдгээр баримт үнэн эсэх талаарх санал бодол харилцан адилгүй байгаа бөгөөд АНУ-ын Хууль зүйн яам мөрдөн байцаалт явуулж буйгаа зарлажээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...