Saturday, July 25, 2026

“Хил хязгааргүй сэтгүүлчид”-ийг Жулиан Ассанжтай уулзуулсангүй

Date:

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар, Үйл ажиллагаа хариуцсан захирал Ребекка Винсент нар “Викиликс” сайтын нийтлэлч Жулиан Ассанжтай Белмаршийн шоронд уулзах хүсэлт гаргасан ч шоронгийн удирдлагууд зөвшөөрөл олгоогүй байна. Дөрөвдүгээр сарын 4-ний өглөөний 9:15 цагт Делуар, Винсент нар Белмаршийн шоронд Жулиан Ассанжтай уулзах боломжтой гэсэн мэдээлэл авсан ч ийнхүү эцсийн мөчид тэд татгалзсан хариу сонсчээ. Ингээд Жулиан Ассанжийн эхнэр Стелла Ассанжийг хуваарийн дагуу нөхөртэйгөө уулзахыг зөвшөөрсөн байна.

Делуар, Винсент нар “Бэлмарш шоронгийн захирагч биднийг Жулиан Ассанжтай уулзахаас сэргийлж, дур зоргоороо шийдвэр гаргасанд бид харамсаж байна. Жулиан Ассанж шоронд ч гэлээ зочид хүлээн авах эрхтэй бөгөөд бид хэвлэлийн эрх чөлөөний төлөөх ТББ-ын хувьд түүнтэй уулзах нь хууль ёсны юм. Энэхүү шийдвэрээ яаралтай цуцлахыг уриалж, цаашид саадгүйгээр уулзах боломж олгохыг бид уриалж байна” хэмээн “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын төлөөлөгчид мэдэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...